Intruders Inc !!!

Gaming is here!!!

WoW Lore (Түүх) 1-р бүлэг 2-р хэсэг

Саргерас ба урвалт

Цаг хугацаа өнгөрсөөр ад зэтгэрийн бодгалиуд Мушгиа газар доорхи ертөнцөөс Титануудын ертөнцүүд рүү нэвтрэх замаа олсон ба Пантион өөрийн хамгийн аугаа дайчин болох Саргерасыг хамгаалалтынхаа тэргүүн шугам болгохоор сонгов.   Хүрэл хайлмаган сүрлэг аварга Саргерас тоо тоомшгүй мянганы турш өөрийн үүргээ биелүүлж байсан бөгөөд олж болох хаанаас ч бай ад зэтгэрүүдийг хайж устгадаг байв. Сая сая жилүүдийн туршид Саргерас биет орчлонг түрэмгийлэх болон хүч олох зорилготой хоёр төрлийн ад зэтгэрийн үндэстэнтэй тулгарсан байна.


Эрадар, муу санаатай чөтгөрлөг шидэтнүүдийн хорон муу санаат үндэстэн бөгөөд өөрсдийн шулмасын шидээ ашиглан ертөнцүүдийг дайлаар мордон боолчилдог байна. Эзлэгдсэн ертөнцийн үндэстнүүд эрадарын хэрцгий хүчээр өөрсдөө ад зэтгэр болон хувирдаг байна. Саргерасын хязгааргүй мэт хүч нь нүгэлт эрадарыг ялахад хангалттайгаас илүү байсан ч ан амьтадын бузарлуулалт болон бүгдийг цөлмөх муу санаа түүнийг ихээр зовоож байв. Ийм гаж үзэгдэлийг угаас ойлгон авах чадамжгүй Титан сэтгэлээр унан бодолд орох болов. Өөрийн өсөн нэмэгдэж буй түгшилттэй зэрэгцэн тэрээр шулмасын шидтэнүүдийн орчлонг чөлөөлөн тэднийг мушгиа газар доорхи ертөнцийн мухарт урхинд оруулаад байв.


Түүний төөрөгдөл болон эмгэнэлт байдал нь гүнзгийрэхийн хажуугаар тэрээр Титануудын эмх замбараатай байдлыг бусниулах зорилго бүхий: Натеризм хэмээгч бас нэг бүлэгтэй хүчлэгдэн тулалдахаас өөр аргагүй болсон юм. Энэхүү цус сорогч ад зэтгэрүүдийн (мөн Дрэдлордууд гэж нэрлэгддэг) харанхуй үндэстэн нягт сууришмал ертөнцүүдийг эзлэн оршин суугчдыг сүүдэр болгон хувиргадаг байна.  Хуран мэхлэгч, хорчин дрэдлордууд  улс үндэстэнг бүхэлд нь хагаралдуулан  тэднийг үл тунгаагч, хорсол болон үл итгэлцэлээр тэднийг удирдан залдаг юм. Саргерас тэднийг хялбархан ялсан боловч тэдний бузарлалт түүнд халдсан юм.


Эргэлзээ болон цөхрөл Саргерасын саруул ухааныг бүрэн эзэмдэж тэрээр өөрийн зорилго болон Титануудын эмх цэгцтэй орчлонгийн  төсөөлөл дахь бүх итгэлээ алдав. Улмаар тэрээр эмхлэх цэгцлэх ойлголт нь өөрөө тэнэглэл бөгөөд эмх замбараагүй байдал болон зүй бус явдал нь харанхуй уйтгарт орчлонгийн туйлын үнэн нь гэдэгт итгэсэн байна. Түүний дотны титанууд нь улайрч буй сэтгэл хөдлөлөө тайвшруулж алдаагаа засахыг ятгасан боловч тэднийг илүү өөдрөг үзлийн итгэл, өөрсдийгөө хий хоосон төөрөгдөлд оруулагсад гэж үзэн үл тоож байв.  Саргерас өөрсдийнхөнөө үүрд орхин орчлонд өөрийн гэсэн орших газараа олохоор аянд гарав. Пантион  түүнийг явахад гашуудаж байсан боловч Титанууд тэдний төөрөлдсөн дүү нь хэр хол явах талаар хэзээ тааварлаагүй юм.


Цаг хугацаа өнгөрөх тусам Саргерасын солиорол түүний аймшиггүй сүнсний сүүлчийн үлдэгдэлийг бүрэн эзэгнэсэн ба тэрээр үүслийн алдаанд Титануудыг өөрсдийг нь буруутгав. Эцэст нь тэр Титануудын хийсэн ажлуудыг орчлон даяар буцаахаар санаа шулуудан бодит ертөнцийг галдан шатаах саарашгүй армийг бүрдүүлэхээр шийдэв.

Бузарталт түүний нэгэн цагт чин журамт байсан зүрхийг нь өвчлүүлснээс болж Саргерасын Титанлаг хэлбэр дүрс нь алдагдав. Түүний нүд, үс, сахал нь галаар оргилон, төмөрлөг хүрэл арьс нь хуваагдан нээлхийгээр нь  үзэн ядалтаар хуйлран буй төгсгөлгүй дүрэлзэх төмөрын дарханы үлээгүүрийг санагдуулам байв.  


Тэр уур хилэндээ Эрадар болон Натеризмчуудын шоронгуудыг бутлан жигшүүрт ад зэтгэрүүдийг чөлөөлөв. Эдгээр зальхай амьтад Харанхуйн Титаны уудам хилэгнэлийн дор бөхийн өөрдийн чадах хортой арга замаар түүнд үйлчлэхээ санал болгов. Хүчирхэг Эрадаруудын дундаас Саргерас сүйрлийн ад зэтгэрийн армийг удирдуулахаар хоёр дайчинг сонгов. Мэхлэгч Килжэйдэн харанхуйн үндэстэнүүдийг хайж олон тэднийг Саргерасын талд элсүүлэхээр сонгогдов. Хоёр дахь дайчин Бохирлогч Аркимонде Саргерасын өргөн армийг удирдан Титаны хэрэг зоригийг эсэргүүцэх хэнтэй ч хамаагүй тулалдуулахаар сонгогдов.


Килжэйдэний анхны нүүдэл нь Цус сорогч дрэдлордуудыг өөрийн аймшигт хүчин дор эрхшээлдээ оруулах байв. Дрэдлордууд түүний хувийн элчээр үйлчлэн орчлон даяар тархсан ба тухайн нутаг орны үндэстнүүдийн байршлыг тодорхойлон бузарлан өөрсдийнхөнийхөө дунд оруулах ажлыг маш тааламжтайгаар хийж байв. Дрэдлордууд дундаас эхнийх нь Харанхуйлагч Тикондериус байсан бөгөөд Килжэйдэнд төгс цэргийн үүрэг гүйцэтгэн Саргерасын шатаах хүсэл зоригийг орчлонгийн өнцөг бүрт хүргэхийг зөвшөөрөв.

Хүчит Аркимонде өөрийн элчүүдээ эрх мэдэл олгов. Өөрийн хөнөөлт нүхний эздүүд болон тэдний зэрлэг удирдагч болох Сөнөөгч Маннаротыг дуудан бүх амьдралын үүсвэрийг цэвэрлүүлэх тулааны сор хэмээн найдаж байв.

Саргерас түүний хүч бөөгнөрөн түүний бүх тушаалыг биелүүлэхэд бэлэн болмогц тэрээр өөрийн улангассан хүчээ Аугаа Харанхуйн уудам руу илгээв. Тэр өөрийн өсөж нэмэгдэн буй армиа Шатаагч Легион гэж нэрлэв. Энэ өдрөөс эс ариун шатаагч аян дайн орчлон даяар хэдэн ертөнцийг залгисан нь одоог хүртэл тодорхойгүй юм.

Орчуулсан: Thefirst

Эх сурвалж:

http://us.battle.net/wow/en/game/lore/story-so-far/chapter-1/2#readmode

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)