Intruders Inc !!!

Gaming is here!!!

WoW Lore (Түүх) 1-р бүлэг 3-р хэсэг

2012 оны 09-р сарын 17 Нийтэлсэн Thefirst

Хуучин бурхад ба Азеротын цэгцлэлт

Титанууд Саргерасын тэдний ажлыг буцаах зорилгыг үл сэжиглэн ертөнцөөс ертөнц рүү нүүхээ үргэлжлүүлэн гариг бүрийн тохирсон хэлбэр болон эмх журманд оруулахаа үргэлжлүүлэв. Тэд аялалын явцдаа хожим түүний оршин суугчид нь Азерот хэмээн нэрлэсэн жижигхэн ертөнцтэй дайралдав. Тэд балар энэхүү эртний байгаль дээр ирмэгц хэдэн тооны дайсагнасан элементалуудтай тулгарав. Эдгээр элементалууд нь Титануудыг буцаан тэдний төмөрлөг хүрэлтээс өөрсдийн ертөнцөө цэвэр ариун хэвээр авч үлдэх ам өгсөн зөвхөн хуучин бурхад гэж мэдэгдсэн тайлбарлашгүй хорон санаат оршигч үндэстнүүдийг шүтдэг байв.

Пантионыг хуучин бурхадын хорон санаат сонирхол болон элементалууд ба тэдний харанхуй эздийн хооронд өдөөгдсөн дайн саатуулав. Хуучин бурхадын арми хамгийн хүчирхэг элементал дэслэгч нараар удирдуулсан байв. Үүнд: Рагнарос Галын эзэн, Тразене Чулуун ээж, Ал’Акир Салхины эзэн, Нефтулон Далайн анчин нар юм. Тэдний эмх замбараагүй хүч ертөнцийн гадаргуу дээр улангасан аварга Титануудтай мөргөлдөв. Хэдийгээр Элементалуудын хүч энгийн бодгалын ойлгох хэмжээнээс хол давсан хэдий боловч тэдний хамтарсан хүч Титануудыг дийлсэнгүй. Нэг нэгээрээ элементал эздүүд унан тэдний хүч сарнив. Пантион Хуучин Бурхадын цайз, хэрмүүдийг бутлан хорон санаат бурхадыг ертөнцийн гадаргуугийн алс холын гүнд гинжлэв. Хуучин Бурхандын хүчгүйгээр тэдний улангассан сүнсүүдийг бодит ертөнцтэй холбохын тулд элементалуудыг гүний хавтан руу цөлөв. Элементалууд явснаар байгаль тайвшран, ертөнц эв нийцэлтэй амар тайван болов. Титанууд аюул битүүмжлэгдсэнийг хараад ажлаа эхлүүлэв.

Титанууд хэдэн тооны үндэстнүүдэд тухайн ертөнцийг загварчлах чадвар өгсөн байна. Тэдэнд туслахын тулд Титанууд газрын доогуур гүн гүнзгий агуйнуудыг зорон шид болон амьд чулуунаас одойтой төстэй шороон бодгалыг үүсгэв. Тэдэнд туслахын тулд тэнгисийг ухах болон ёроолоос газрыг өргөхын тулд Титанууд сүрлэг боловч дөлгөөн тэнгисийн аварга үлэмж биетүүдийг бүтээв. Олон эриний турш Титанууд нүүн газрыг хэлбэржүүлж байсан боловч хамгийн эцэст нь нэг төгс тив үлдэж хоцров. Тэр тивийн төвд нь Титанууд энерги цацруулах нуурыг урласан байна. Нуурыг тэд Мөнхийн худаг гэж нэрлэсэн бөгөөд уг ертөнцийн амьдралын эх булаг болов. Энэхүү нуурын хүчтэй энерги нь тус Ертөнцийн угийг тэжээн газрын баялаг хөрсөн дэхь амьдралыг тэтгэх болов. Цаг хугацаа өнгөрөх бүр бүх төрлийн ургамал, мод, араатан, амьтад балар эртний тивд өсөж үржиж эхэлсэн байна. Тэдний ажлын сүүлчийн өдөр харуй бүрий болоход Титанууд уг тивийг Калимдор:”Мөнхийн ододын гэрлийн орон” гэж нэрлэжээ.

Орчуулсан: Thefirst

Эх сурвалж:

http://us.battle.net/wow/en/game/lore/story-so-far/chapter-1/3#readmode

Mist of Pandaria 9-р сарын 25-нд нээлтээ хийнэ.

2012 оны 08-р сарын 24 Нийтэлсэн Thefirst

Энэ үйл явдалтай холбоотойгоор WoW сонирхдог залуустаа сонирхуулахад Original WoW key-нүүд дараах байдлаар зөвхөн энэ 7 хоногт /2012.08.27 хүртэл/ хямдарч байна.

Classic + Burning Crusade = 5$

Wrath of the Lich King = 5$

Cataclysm = 10$

Жич: Mist of Pandiaria key = 40$, 60$ гэсэн 2 хэлбэрээр зарлагдаж байна. Мөн сар бүр 15$ төлөх шаардлагатай :D худалдаж авах талд дээр тусалж болох байх гэхдээ яараарай!!!

MoP Intro Movie link


WoW Lore (Түүх) 1-р бүлэг 2-р хэсэг

2012 оны 06-р сарын 08 Нийтэлсэн Thefirst

Саргерас ба урвалт

Цаг хугацаа өнгөрсөөр ад зэтгэрийн бодгалиуд Мушгиа газар доорхи ертөнцөөс Титануудын ертөнцүүд рүү нэвтрэх замаа олсон ба Пантион өөрийн хамгийн аугаа дайчин болох Саргерасыг хамгаалалтынхаа тэргүүн шугам болгохоор сонгов.   Хүрэл хайлмаган сүрлэг аварга Саргерас тоо тоомшгүй мянганы турш өөрийн үүргээ биелүүлж байсан бөгөөд олж болох хаанаас ч бай ад зэтгэрүүдийг хайж устгадаг байв. Сая сая жилүүдийн туршид Саргерас биет орчлонг түрэмгийлэх болон хүч олох зорилготой хоёр төрлийн ад зэтгэрийн үндэстэнтэй тулгарсан байна.


Эрадар, муу санаатай чөтгөрлөг шидэтнүүдийн хорон муу санаат үндэстэн бөгөөд өөрсдийн шулмасын шидээ ашиглан ертөнцүүдийг дайлаар мордон боолчилдог байна. Эзлэгдсэн ертөнцийн үндэстнүүд эрадарын хэрцгий хүчээр өөрсдөө ад зэтгэр болон хувирдаг байна. Саргерасын хязгааргүй мэт хүч нь нүгэлт эрадарыг ялахад хангалттайгаас илүү байсан ч ан амьтадын бузарлуулалт болон бүгдийг цөлмөх муу санаа түүнийг ихээр зовоож байв. Ийм гаж үзэгдэлийг угаас ойлгон авах чадамжгүй Титан сэтгэлээр унан бодолд орох болов. Өөрийн өсөн нэмэгдэж буй түгшилттэй зэрэгцэн тэрээр шулмасын шидтэнүүдийн орчлонг чөлөөлөн тэднийг мушгиа газар доорхи ертөнцийн мухарт урхинд оруулаад байв.


Түүний төөрөгдөл болон эмгэнэлт байдал нь гүнзгийрэхийн хажуугаар тэрээр Титануудын эмх замбараатай байдлыг бусниулах зорилго бүхий: Натеризм хэмээгч бас нэг бүлэгтэй хүчлэгдэн тулалдахаас өөр аргагүй болсон юм. Энэхүү цус сорогч ад зэтгэрүүдийн (мөн Дрэдлордууд гэж нэрлэгддэг) харанхуй үндэстэн нягт сууришмал ертөнцүүдийг эзлэн оршин суугчдыг сүүдэр болгон хувиргадаг байна.  Хуран мэхлэгч, хорчин дрэдлордууд  улс үндэстэнг бүхэлд нь хагаралдуулан  тэднийг үл тунгаагч, хорсол болон үл итгэлцэлээр тэднийг удирдан залдаг юм. Саргерас тэднийг хялбархан ялсан боловч тэдний бузарлалт түүнд халдсан юм.


Эргэлзээ болон цөхрөл Саргерасын саруул ухааныг бүрэн эзэмдэж тэрээр өөрийн зорилго болон Титануудын эмх цэгцтэй орчлонгийн  төсөөлөл дахь бүх итгэлээ алдав. Улмаар тэрээр эмхлэх цэгцлэх ойлголт нь өөрөө тэнэглэл бөгөөд эмх замбараагүй байдал болон зүй бус явдал нь харанхуй уйтгарт орчлонгийн туйлын үнэн нь гэдэгт итгэсэн байна. Түүний дотны титанууд нь улайрч буй сэтгэл хөдлөлөө тайвшруулж алдаагаа засахыг ятгасан боловч тэднийг илүү өөдрөг үзлийн итгэл, өөрсдийгөө хий хоосон төөрөгдөлд оруулагсад гэж үзэн үл тоож байв.  Саргерас өөрсдийнхөнөө үүрд орхин орчлонд өөрийн гэсэн орших газараа олохоор аянд гарав. Пантион  түүнийг явахад гашуудаж байсан боловч Титанууд тэдний төөрөлдсөн дүү нь хэр хол явах талаар хэзээ тааварлаагүй юм.


Цаг хугацаа өнгөрөх тусам Саргерасын солиорол түүний аймшиггүй сүнсний сүүлчийн үлдэгдэлийг бүрэн эзэгнэсэн ба тэрээр үүслийн алдаанд Титануудыг өөрсдийг нь буруутгав. Эцэст нь тэр Титануудын хийсэн ажлуудыг орчлон даяар буцаахаар санаа шулуудан бодит ертөнцийг галдан шатаах саарашгүй армийг бүрдүүлэхээр шийдэв.

Бузарталт түүний нэгэн цагт чин журамт байсан зүрхийг нь өвчлүүлснээс болж Саргерасын Титанлаг хэлбэр дүрс нь алдагдав. Түүний нүд, үс, сахал нь галаар оргилон, төмөрлөг хүрэл арьс нь хуваагдан нээлхийгээр нь  үзэн ядалтаар хуйлран буй төгсгөлгүй дүрэлзэх төмөрын дарханы үлээгүүрийг санагдуулам байв.  


Тэр уур хилэндээ Эрадар болон Натеризмчуудын шоронгуудыг бутлан жигшүүрт ад зэтгэрүүдийг чөлөөлөв. Эдгээр зальхай амьтад Харанхуйн Титаны уудам хилэгнэлийн дор бөхийн өөрдийн чадах хортой арга замаар түүнд үйлчлэхээ санал болгов. Хүчирхэг Эрадаруудын дундаас Саргерас сүйрлийн ад зэтгэрийн армийг удирдуулахаар хоёр дайчинг сонгов. Мэхлэгч Килжэйдэн харанхуйн үндэстэнүүдийг хайж олон тэднийг Саргерасын талд элсүүлэхээр сонгогдов. Хоёр дахь дайчин Бохирлогч Аркимонде Саргерасын өргөн армийг удирдан Титаны хэрэг зоригийг эсэргүүцэх хэнтэй ч хамаагүй тулалдуулахаар сонгогдов.


Килжэйдэний анхны нүүдэл нь Цус сорогч дрэдлордуудыг өөрийн аймшигт хүчин дор эрхшээлдээ оруулах байв. Дрэдлордууд түүний хувийн элчээр үйлчлэн орчлон даяар тархсан ба тухайн нутаг орны үндэстнүүдийн байршлыг тодорхойлон бузарлан өөрсдийнхөнийхөө дунд оруулах ажлыг маш тааламжтайгаар хийж байв. Дрэдлордууд дундаас эхнийх нь Харанхуйлагч Тикондериус байсан бөгөөд Килжэйдэнд төгс цэргийн үүрэг гүйцэтгэн Саргерасын шатаах хүсэл зоригийг орчлонгийн өнцөг бүрт хүргэхийг зөвшөөрөв.

Хүчит Аркимонде өөрийн элчүүдээ эрх мэдэл олгов. Өөрийн хөнөөлт нүхний эздүүд болон тэдний зэрлэг удирдагч болох Сөнөөгч Маннаротыг дуудан бүх амьдралын үүсвэрийг цэвэрлүүлэх тулааны сор хэмээн найдаж байв.

Саргерас түүний хүч бөөгнөрөн түүний бүх тушаалыг биелүүлэхэд бэлэн болмогц тэрээр өөрийн улангассан хүчээ Аугаа Харанхуйн уудам руу илгээв. Тэр өөрийн өсөж нэмэгдэн буй армиа Шатаагч Легион гэж нэрлэв. Энэ өдрөөс эс ариун шатаагч аян дайн орчлон даяар хэдэн ертөнцийг залгисан нь одоог хүртэл тодорхойгүй юм.

Орчуулсан: Thefirst

Эх сурвалж:

http://us.battle.net/wow/en/game/lore/story-so-far/chapter-1/2#readmode

WoW Lore (Түүх) 1-р бүлэг 1-р хэсэг

2012 оны 06-р сарын 08 Нийтэлсэн Thefirst

1-р бүлэг ДОМОГ


Титанууд ба Орчлонгийн хэлбэржилт


Орчлон яаж эхэлсэн талаар хэн ч тодорхой мэддэггүй юм. Зарим нь онолдохдоо сансарын сүйрэлт тэсрэлтийн дүнд Аугаа Харанхуйн уудамд эргэлдэх, нэг өдөр өвөрмөц онцлог бүхий гайхамшиг болон аймшигт амьдралын хэлбэр үүсэх хязгааргүй эргэлдэх ертөнцүүд  шийдэгдсэн гэлцдэг. Бусад нь Орчлонг ганц бүгд-хүчирхэг бодгаль үүсгэсэн гэдэгт итгэдэг байна. Эмх замбараагүй орчлонгийн уг үүсэл нь тодорхойгүй байгаа боловч, хүчирхэг оршигч нэгэн бодгаль үндэстэн олон төрлийн ертөнцөд тогтвортой байдал авчирчдаг болон тэдний хөлийн мөрөөр дагах тухайн оршигч нарын аюулгүй ирээдүйг нягталдаг нь тодорхой болжээ.


Титанууд нь үлэмж биетэй, сансарын алсын хязгаарын төмөрлөг арьстай бурхад бөгөөд шинээр үүссэн орлонг судлан тулгарсан ертөнцөдөө тэх даруйдаа л ажиллаж эхлэв. Тэд хүчирхэг уул босгон, уудам тэнгис ухан ертөнцүүдийг хэлбэржүүлэв. Тэнгэрийг сэвэлзүүлэн догшин ширүүн агаар мандалуудыг үүсгэв. Энэ бүхэн бүгд тэдний эмх замбараагүй байдлыг дуусган цэгцэнд оруулах алсын хараатай тайлбарлашгүй төлөвлөгөөнийх нэг хэсэг нь байсан байна. Тэд өөрсдийн ажлаа цаашид арчлах, тухайн ертөнцүүдийн нэгдмэл халдашгүй байдлыг хадгалахын тулд болхи бүдүүлэг үндэстнүүдэд тусламж хүртэл үзүүлж байв.


Пантион хэмээгч шилдэгээр удирдуулсан Титанууд Аугаа Харанхуйн тэртээх тархсан зуун сая ертөнцүүдийг эмх цэгцэнд оруулсан байна. Өгөөмөр Пантион эдгээр бүтэцчилэгдсэн ертөнцүүдийг хамгаалах арга замыг хайсаар байсан бөгөөд мушгирсан газар доорхи ертөнцийн олон хэмжээст нүгэлт бодгалуудын довтолгооны аюулаас урьдаас илүү сонор сэрэмжтэй байх болов. Газар доорхи ертөнцийн нь Орчлонгийн тоо томшгүй олон ертөнцүүдийг холбосон эмх замбараагүй ид шидийн сүнслэг хэмжээс бөгөөд зөвхөн амьд орчлонгийн хүчийг цөлмөх, амьдралыг олж устгадаг хязгааргүй тооны хор хөнөөлт болон ад зэтгэр төрөлтөнүүдийн үүр оромж юм.  Ямар ч хэлбэр дэхь бусармаг явдал болон нүгэл хилэнцийг ойлгох чадамжгүй Титанууд ад зэтгэрийн тогтвортой аюулыг төгсгөх арга зам олохыг хичээх болов.

Орчуулсан: Thefirst

Эх сурвалж:

http://us.battle.net/wow/en/game/lore/story-so-far/chapter-1/1#readmode